ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 218 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 218 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 12,605 хүнд PCR шинжилгээ хийснээс коронавируст халдварын 218 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Дархан-Уул аймагт 10,
  • Төв аймагт 5,
  • Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо" гэв.