Манай улс маргааш “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун “Pfizer” вакцин хүлээн авна

Манай улс маргааш “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун “Pfizer” вакцин хүлээн авна

Манай улс маргааш буюу гуравдугаар сарын 24-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун “Pfizer” вакцин хүлээн авахаар болсон бөгөөд тавдугаар сарын 1 гэхэд таван өөр үйлдвэрлэгчээс 1,6 тун вакциныг хүлээн авах тухай өмнө нь Засгийн газраас мэдээлсэн юм. Үүнээс маргааш ирэх “Пфайзер” /25750 хүн тун/, болон “АстраЗенека” вакциныг /97,600 мянган хүн/ КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах аж.

Вакцинуудын үйлдвэрлэсэн газар, үйлдвэрийн технологи:

  • АНУ, ХБНГУ- Pfizer- РНХ уурагт суурилсан
  • Их Британи-АстраЗенека-Векторийн вируст суурилсан
  • ОХУ-Спутник V-Аденовируст суурилсан
  • БНХАУ-Синофарм-Идэвхигүйжүүлсэн вирус

Манай улсад коронавирусийн халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 223 мянган хүнийг хамруулаад байна.