Орон нутгаас дайчлагдан ирсэн эмч, ажилчид нэг сарын хугацаанд нийслэлд ажиллана

Орон нутгаас дайчлагдан ирсэн эмч, ажилчид нэг сарын хугацаанд нийслэлд ажиллана

Улаанбаатар хотод үүссэн ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилдчдыг дайчлан ажиллуулахаар болсон. Энэ хүрээнд аймаг бүрээс ирсэн баг тус бүрт эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байх аж.

Тэд ойрын хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авах болон батлагдсан тохиолдлуудыг эмнэлэгт зөөвөрлөх зэрэг шуурхай хариу арга хэмжээний багийн бүх үүргийг гүйцэтгэх бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ноос нэг сарын хугацаатай Улаанбаатар хотод ажиллана гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.