Гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийг шаардлагатай эм бэлдмэл, тоног төхөөрөмжөөр хангана гэв

Гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийг шаардлагатай эм бэлдмэл, тоног төхөөрөмжөөр хангана гэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажил хийж байна.

Тодруулбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилогдсон найман эмчийн бүрэлдэхүүнтэй зөвлөх багаар дамжуулж ӨЭМТ-ийн эмч нарт 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх,  өвчний оношийг тодорхойлох, мэс засал, хавдрын хими, хөнгөвчлөх, гемодиализ зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвд хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж /хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, цусны даралт хэмжигч/-ийг ашиглах, мөн зүрх судас болон даралтны эм бэлдмэлээр гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хангах, зарим тохиолдолд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг гэрт нь байрлуулах зэрэг арга хэмжээ авна гэж НОК-оос мэдээллээ.