Манай улсад 28 мянган хүнийг дархлаажуулах вакцин үлдээд байна

Манай улсад 28 мянган хүнийг дархлаажуулах вакцин үлдээд байна

Энэ долоо хоногт 50-64 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулна гэдгийг ЭМЯ-наас өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал, “АстраЗенека” вакцины 164 мянган тун вакцинаар 82 мянган хүнийг дархлаажуулаад дуусжээ.

Учир нь нэг хүнд хоёр тун вакцин хийх тул талыг нь нөөцөлсөн гэсэн үг. Вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийнэ гэж байсан  ч энэхүү хугацааг сунган, 56 хоног болгоод байгаа юм. Учир нь вакцины хоёр дахь тунг хийх хугацааг ийнхүү хойшлуулж байгаа дархлаа тогтоолтыг 80-90 хувь болж байгаа ДЭМБ-аас мэдэгдсэн байна. Иймд манай улс ДЭМБ-ийн зөвлөмжийг дагах болсон байна. 

Ингээд “АстраЗенека” вакцин Монголд дууссан тул БНХАУ-ын “Синофарм” вакцинаар 50-64 насны иргэдийг дархлаажуулж байгаа ажээ. 

Манай улс одоогоор БНХАУ-ын “Синофарм”, БНЭУ, ОХУ-аас 474 мянган тун вакцин оруулж ирэн, эхний ээлжид 237 мянга хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс 209 мянгыг нь вакцинд хамруулж, нөөцөд 28 мянган хүнийг хамруулах тун вакцин үлдсэнийг албаныхан онцолж байна.