Өвөрхангай аймгаас Увсад очсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Өвөрхангай аймгаас Увсад очсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Гуравдугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом суманд Өвөрхангай аймгаас ирсэн иргэдийн дундаас нэг хүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд гэр бүлийн гурван гишүүний хамт амраад нутаг буцсан нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, PCR шинжилгээг Ховд аймаг руу явуулаад байв. Мөн ойрын хавьтал болсон таван хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан талаар аймгийн онцгой комиссоос мэдээлсэн.

Тэгвэл тус иргэн болон ойрын хавьтал нэг хүний шинжилгээ эерэг гарч, халдвартай нь батлагджээ. Ингэснээр тус аймагт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ.

Халдвар авсан иргэдийн аймгийн Халдвартын эмнэлэгт хэвтүүлсэн бол ойрын хавьтлуудыг Улаангом коллеж дээр тусгаарлаад байгаа аж. Яг одоо аймгийн онцгой комисс хуралдаж байна.