Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй

Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй

Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй, зөвхөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил үргэлжилэх аж. Харин Даваа гараг буюу гуравдугаар сарын 22-ноос хэвийн ажиллаж эхлэх талаар нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Нийслэлд КОВИД-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо 200 мянгыг даваад байна. Гуравдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 14,071 хүнийг вакцинд хамруулж, нийт 204,129 иргэн вакцины эхний тунг тариулжээ. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан гэсэн үг юм. Одоогийн байдлаар "Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 75 мянган хүн тун АстраЗенека вакцин, Солонгос улсад үйлдвэрлэсэн 7,200 хүн тун АстраЗенека вакцинууд дууссан. БНХАУ-ын Синофарм компаний вакцины 150 мянган хүн тунгаас 107,769 хүн тун одоогоор хийгдээд байгаа талаар ЭМЯ-наас мэдээлээд байна.