БЗД-ийн 26, ХУД-ийн 15 дугаар хороонд ТАВ хоногийн хатуу хөл хорио тогтооно

БЗД-ийн 26, ХУД-ийн 15 дугаар хороонд ТАВ хоногийн хатуу хөл хорио тогтооно

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас Баянзүрх дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсон талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. 

Иймд хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийн хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар
  • хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд
  • өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ.