ЭМЯ: Сүүлийн 24 цагт 103 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 103 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 19,341 хүнд PCR шинжилгээ хийснээс 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 102 нь Улаанбаатар хотод, нэг нь Истанбулаас өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд ирсэн нэг иргэн байна. Халдвар авсан нийт иргэдийн 92 нь ойрын хавьтал болсон иргэд байгаа бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил үргэлжилж байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 3664 боллоо. Сүүлийн 24 цагт 60 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2907 болж байна" гэв.