Дэлхий даяар өдөрт 6,7 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байна

Дэлхий даяар өдөрт 6,7 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 улс орон 241 сая тун вакциныг хүлээн авч дархлаажуулалтаа эхлүүлээд байна. ДЭМБ-аас гаргасан тоон судалгаанд дурдсанаар өдөрт дунджаар 6,7 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байгаа аж. 

Тэгвэл Олон улсын дата, тоо мэдээллээр мэргэшсэн "Statista” байгууллагаас саяхан 83 орны вакцинжуулалтын үйл явцын талаарх судалгаа хийжээ\судалгаанд Монгол улс багтаагүй\. Уг судалгаанд дурдсанаар вакцинжуулалтыг хамгийн өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа улс орнуудад:

  1. Израйль 87 хувь
  2. Сейшелийн арлууд 73,4 хувь
  3. Арабын Эмират 54 хувь
  4. Их Британи 29 хувь
  5. АНУ  20,6 хувь
  6. Итали 7 хувь
  7. Герман 7 хувь
  8. Швед 6,7 хувь
  9. Сингапур 6,3 хувь
  10. Франц 6 хувьтай тус тус бичигдэж байна.

Харин манай хөрш орнууд болох БНХАУ-д  3 хувь, ОХУ-д 1,5 хувь, Энэтхэг улсад 1 хувьтай вакцинжуулалт үргэлжилж байна.  Вакцинжуулалтын үзүүлэлтээрээ тэргүүлж буй Израйль улс 3-р сарын дунд гэхэд бүхнийтийн дархлаажуулалтаа дуусгаж, дэлхийн улс орнуудын дундаас хамгийн эхэнд хүн амаа бүрэн вакцинжуулсан улс болох бүрэн боломжтой хэмээн судлаачид дүгнэжээ. 

Эх сурвалж:Statista