Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван хүүхдийг олжээ

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван хүүхдийг олжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 9 дүгээр гудамжинд бага насны 3 хүүхэд 02.27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Д/4 настай эрэгтэй/, Д/4 настай, эрэгтэй/, Т /4 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.