Эрдэмтэд 16 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шаардлагатай байгааг Ерөнхий сайдад уламжиллаа

Эрдэмтэд 16 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шаардлагатай байгааг Ерөнхий сайдад уламжиллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нар ОБЕГ-ын Шуурхай штабад ажиллаж байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэд ирэх бямба гарагаас хоёр долоо хоногийн турш хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тодруулбал, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих "Хоёрдугаар сарын 6-аас 21-нийг дуустал 16 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдал тогтоож ажлын тав, амралтын дөрвөн хоног буюу нийт 9 хоногийн хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Хөл хорио тогтоохгүй бол бид ачааллаа дийлэхээ болино. Энэ бол цар тахлыг дарах сүүлийн боломж.

Түүнчлэн долоо хоног ажиллаад долоо хоног амраад байвал голомтын тархалтыг амжилттай зогсооно. Та бүхнээс эхлээд шийдвэр гаргах шатны болон бүх шатны ажилтнуудад өвчний талаарх сургалтыг хийх хэрэгтэй" гэлээ. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг давах туулах ба эдийн засгийг даван туулах хөтөлбөр нэг байх ёстой гэж үзэж байна. Энэ гурав дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Хөл хорио тогтоохгүй л бол болохгүй. Тогтоохгүй гэж байгаад дараа нь хариуцлага алдсан гэх нэр зүүхвий гэсэн хандлагааар хандаж болохгүй" гэв.