Өнөөдөр 75 ширхэг сургуулийн автобус үйлчилгээнд гарахад бэлэн болжээ

Өнөөдөр 75 ширхэг сургуулийн автобус үйлчилгээнд гарахад бэлэн болжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд өнгөрсөн жилээс "Сургуулийн автобус" төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Төслийн хүрээнд нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд явуулахаар болсон юм.

Мөн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэл хотоос 200 хүүхдийн автобус нэмж авахаар холбогдох байгууллагуудтай гэрээ хийгээд байсан юм. Тэгвэл өнөөдөр эхний ээлжийн 75 автобусыг хүлээлгэн өгч, үйлчилгээнд гарахад бэлэн болжээ.

Сургуулийн автобусаар бага ангийн буюу 1-5 дугаар ангийн сурагчид зорчих юм.