Хятадын засгийн газар Австралиас нүүрс авахаа даруй зогсоох чиглэл өгчээ

Хятадын засгийн газар Австралиас нүүрс авахаа даруй зогсоох чиглэл өгчээ

Хятадын засгийн газраас төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгчээ. Энэ талаар Хятадын төрийн өмчит 4 компанийн эх сурвалжаас мэдээлэл авсан S&P Platts түүхий эдийн зах зээлийн суваг өчигдөр мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх чиглэлийг Хятадын эрх баригчид аравдугаар сарын 9-ний өдөр өгсөн гэнэ.

Гэсэн ч Австралийн засгийн газар одоогоор энэ талаар ямар нэг мэдэгдэл Хятадын талаас аваагүй байгаа аж.

Австрали улс нь Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч бөгөөд экспортоосоо жил бүр 14 тэрбум долларын орлого олдог байна. 2019 онд Монгол улсаас Хятад руу нүүрс нийлүүлэхэд тээвэр, дэд бүтцийн асуудал тулгарсантай холбогдуулан Австралийн нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн байна. Харин одоо манай улсын нийлүүлэлт жигдэрснээр Австрали улс ийнхүү хохирох болжээ.

Эх сурвалж: theage.com.au