Өнгөт арьст эр өөрийг нь боолын нийгмийн "үзмэр" болгосон хэмээн сая доллар нэхэмжилжээ

Өнгөт арьст эр өөрийг нь боолын нийгмийн "үзмэр" болгосон хэмээн сая доллар нэхэмжилжээ

Дональд Нили гэх 44 настай өнгөт арьст эрэгтэй АНУ-ын Техас мужийн Галвестон хотын цагдаагийн газраас 1 сая доллар нэхэмжилжээ.

Үүний шалтгаан нь 2019 онд тус хотын цагдаагийн газрын морьтон хоёр офицер Нилиг баривчлахдаа гарыг нь олсоор хүлж, хотоор чирэн явсан бөгөөд тус баривчилгаа олны анхаарлыг ихэд татсан байна.

Тухайн үед Нили АНУ-ын Шуудангийн газрын ойролцоо гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлагджээ. Гэсэн ч түүнд холбогдох хэргийг гуравдугаар сард хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс Нили уг хэргийн баривчилгааны хэлбэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн гомдол гаргаж, 1 сая доллар нэхэмжилжээ.

Нилигийн өмгөөлөгч Галвестон мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цагдаа нарын энэ үйлдэл боолчлолын эрин үеийн дүр төрхийг илтгэсэн хэмээн буруутгажээ. Тэрээр “"Офицерууд Нилиг хар арьст хүн учраас олсоор хөтөлж, хотын гудамжаар яг л боол мэт авч явсан” хэмээн бичсэн байна.

Харин Нили CNN-д өгсөн ярилцлагадаа “Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвхөн мөнгөний асуудал биш гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсч байна. Би тэр үед морьтон офицеруудад олсоор хөтлөгдөн гудамжаар явахад маш олон хүн зогсож, намайг харж байсан. Энэ нь яг л би эрт цагийн боолын үзмэр болчихсон мэт сэтгэгдэл төрүүлж байсан” хэмээн дурьджээ.

Тэгвэл цагдаа нар уг үйлдлээ түүнийг олсоор хүлээгүй, урт сур байсан хэмээн тайлбарласан ч энэ хоёрт яг ямар ялгаа байгааг хүмүүс ойлгохгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN