ВИДЕО:Парисын цагдаагийн газар руу 40 гаруй хүн салютаар буудаж, дайрчээ

ВИДЕО:Парисын цагдаагийн газар руу 40 гаруй хүн салютаар буудаж, дайрчээ

Парисын өмнөд хэсэгт байрлах цагдаагийн газар руу төмөр цохиур, салют зэргээр зэвсэглэсэн 40 гаруй хүн халджээ. Тэдгээр хүмүүс цагдаагийн газрын гадаа байсан машинуудыг эвдэж, барилгын цонхыг хагалсан бөгөөд улмаар дотогшоо орохыг завдахад цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна. Үүний дараа халдагчид явган зугтжээ.

Тус халдлагад өртсөн цагдаагийн газар нь хар тамхины наймаагаар алдартай бүсэд байрладаг бөгөөд уг халдлагыг цагдаа нараас болсон байж болзошгүй гэх эхний дүгнэлт гараад байгаа аж.