Эминемийн хөргийг бие дээрээ хамгийн олон удаа шивүүлсэн бүсгүй Геннисийн номонд бичигджээ

Эминемийн хөргийг бие дээрээ хамгийн олон удаа шивүүлсэн бүсгүй Геннисийн номонд бичигджээ

Шотландын Абердин хотын иргэн Никки Паттерсон хэмээх 35 настай бүсгүй алдарт реппер Эминемийн хөргийг бие дээрээ шивүүлж, Геннисийн номонд бичигджээ. Түүнийг “нэг дуучны хөргийг хамгийн олон удаа шивүүлсэн” эмэгтэйгээр Геннисийн “амжилтад” бүртгэсэн байна.

Паттерсон анх 17 насандаа Эминемийн тоглолтыг үзэж,  түүнд дурласан гэнэ. Түүнээс хойш алдарт репперийн тоглолт бүрийг нь алгасахгүй үзэж, түүний зурагтай цамц, малгай өмсөх болжээ. Удалгүй 19 насандаа Эминемийн нэрийн эхний үсгийг шивүүлсэн байна. Түүнээс хойш 54 шивээс хийлгэсний 28 нь Эминемтэй холбоотой  бөгөөд 16 нь репперийн хөрөг зураг аж. Паттерсон аав түүний шивээсэнд их шүүмжлэлтэй ханддаг байсан бөгөөд анх шивээс хийлгэж эхлэхэд нь маш их эсэргүүцэж байсан гэнэ. Гэсэн ч бүсгүй 18 жилийн турш тасралтгүй шивээс хийлгэсээр иржээ.

Паттерсон одоо Эминемийн гарын үсгийг бие дээрээ шивүүлэхийг хүсэж байгаа бөгөөд алдарт дуучны анхаарлыг татахын тулд инстаграм дээр “SignMeShady” нэртэй hashtag-г хүртэл үүсгэсэн байна.

Эх сурвалж: CNN