А.Лукашенко шоронд хоригдож буй улс төрийн өрсөлдөгчидтэйгөө уулзжээ

А.Лукашенко шоронд хоригдож буй улс төрийн өрсөлдөгчидтэйгөө уулзжээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр цагийн өмнө шоронд хоригдож буй улс төрийн өрсөлдөгчидтэйгөө гэнэтийн уулзалт хийжээ. Беларусийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч шоронд хоригдож байсан өрсөлдөгч нартайгаа Үндсэн хуулийн шинэчлэлийг хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж байна. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтыг "нууцлахаар" тохиролцсон гэв. Уулзалтад ноён Лукашенкогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдож байсан Беларусийн банкир Виктор Бабарико оролцсон байна. Түүнийг долдугаар сард нэр дэвших эрхгүй болгож, шоронд хорьсон юм. Мөн хуульч, сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн гишүүн Лилия Власова, АНУ-ын сенатч Берни Сандерсийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дээр ажиллаж байсан Беларусь гаралтай Америкийн стратегич Виталий Шклиаров оролцжээ.

Беларусийн ерөнхийлөгч 28 жил төрийн эрхийг барьж буй Александр Лукашенко өнгөрсөн наймдугаар сард үнэмлэхүй ялалт байгуулсныг иргэд эсэргүүцэн, томоохон жагсаал хийсэн билээ. Харин жагсаалд оролцсон маш олон хүнийг Засгийн газраас баривчлан заримыг нь одоог хүртэл хорьж буй. Түүний сөрөг хүчний төлөөлөгчид энэ явдлыг “сул дорой байдлын илрэл” гэжээ. 

Эх сурвалж: BBC