Арктикийн мөсөн бүрхүүл хайлж буй нь Хятадын армийн хүчийг нэмэгдүүлэх нөхцөл болж байна гэв

Арктикийн мөсөн бүрхүүл хайлж буй нь Хятадын армийн хүчийг нэмэгдүүлэх нөхцөл болж байна гэв

Арктикийн мөсөн бүрхүүл хайлж байгаа нь Хятадын армийн хүчийг нэмэгдүүлж байна гэж Их Британийн тэнгисийн цэргийн албанаас мэдээлжээ.Тодруулбал, Арктикийн мөсөн бүрхүүл их хэмжээгээр хайлснаар Хятадын Тэнгисийн цэргийн флотын Атлантын далайд гарах шинэ гарцыг нээж байна хэмээн үзэж байгаа юм.

Их Британийн тэнгисийн цэргийн дарга Тони Радакин хэлэхдээ “Хятад улс тэнгисийн цэргийн хүчээ нэмбэл, цаашлаад ОХУ Атлантын далайд армийн хүчээ нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Учир нь ОХУ Атлантын далайн энэ хэсэгт сүүлийн 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэв.

БНХАУ Арктикийн зөвлөлд элсэх өргөдөл саяхан гаргасан. Хятад улс өөрийгөө "Арктикийн ойролцоох" улс хэмээн тодорхойлж, шинжлэх ухааны эрэл хайгуул, худалдаа, бүтээн байгуулалтын ажилд төвлөрч ажиллана гэж мэдэгдсэн ч пуужин хянах, цэргийн харилцаа холбоог хянах чиглэлээр ажиллах нь гарцаагүй хэмээн Их Британийн тэнгисийн цэргийн албанаас мэдээлжээ. 

Эх сурвалж: Independent.