Ангела Меркель Навальныйгийн биеийн байдлыг харахаар ОХУ-д айлчилна гэв

Ангела Меркель Навальныйгийн биеийн байдлыг харахаар ОХУ-д айлчилна гэв

Германы канцлер Ангела Меркел Алексей Навальныйгийн биеийн байдлыг харахаар ОХУ-д айлчилна гэж мэдэгджээ. Харин энэхүү шийдвэрийг нь ОХУ-ын тал “хэт улстөржсөн оролдлого” хэмээн харж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яам “өмнө нь улстөржиж буйгаа харуулсан OPCW \химийн зэвсгийг хориглох байгууллага\ Навальныйгийн дээжинд “новичок” байгааг энэ удаа дахин нотолно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мягмар гарагт "Комсомольская правда" радиод өгсөн ярилцлагадаа “Ангела Меркелийн энэ үйлдлийг би улстөржүүлэх оролдлого гэж үзэж байна.  Өмнө OPCW улстөржсөн, хэт нэг талыг барьсан мэдэгдэл хэд хэдэн удаа хийсэн. Энэ удаад тэд дээрх мэдээллээ дахин баталгаажуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Шинжилгээ хийсэн тус байгууллагын бүх ажилчид биднээс биологийн дээжийг нууцалж байсан” хэмээн хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ Германтай бүх талаараа хамтран ажиллахад бэлэн байна гэж удаа дараа мэдэгдэж байсан бол одоог хүртэл ОХУ-ын мөрдөн байцаагчид Навальныйгийн биед ЗХУ-ын үед хүйтэн дайны зэвсэг болгон ашиглаж байсан бодис битгий хэл ямар нэгэн хорт бодис байгааг нотлох баримт байхгүй" гэж мэдэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: ТASS