Японы Ерөнхий сайд анхны айлчлалаа Вьетнамд хийхээр төлөвлөж байна

Японы Ерөнхий сайд анхны айлчлалаа Вьетнамд хийхээр төлөвлөж байна

Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ үүрэгт ажилдаа орсноос хойших анхны гадаад айлчлалаа 10 дугаар сарын дундуур хийнэ хэмээн мэдэгдлээ. Тэрээр Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук болон Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Уулзалтын гол сэдэв нь Япон, ASEAN-ы /Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо/ хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн Өмнөд Хятадын тэнгисийн байдалтай холбоотой асуудлууд байх төлөвтэй байна.

Японы Засгийн газар айлчлалыг зохион байгуулах улсыг сонгохдоо юуны өмнө тухайн улсын коронавирусийн халдварын тархалтын байдлыг харгалзан үзсэн байна. Вьетнам улсын хувьд  халдвар харьцангуй тогтворжсон бөгөөд олон улсын нислэгээ сэргээсэн анхны улсуудын нэг юм.

Эх сурвалж: NHK