Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжсэнээр нийт 44 хүн эдгэрлээ

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжсэнээр нийт 44 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын халдвартай холбоотой сүүлийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад дараагийн ажиглалт руу шилжиж байгаа сайхан мэдээтэй байна. Ингээд нийт батлагдсан тохиолдлд 179 эдгэрсэн 44 боллоо. Эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн эмчлүүлж байна" гэв. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ВИДЕО ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө