Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Делта констракшн” ХХК-ны барилга дээрээс унаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, “Өндрөөс унаж нас барсан хүн байна" гэсэн мэдээллийн дагуу шалгахад Буянт-Ухаа хороололд оршин суух 28 настай эрэгтэй Ж нь согтуурсан үедээ тус барилгын гурван давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.