ТОДРУУЛГА: Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ

ТОДРУУЛГА: Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ 06.58 цагт зам тээврийн осол гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тунелийн орчимд хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлага өнөөдөр өглөөний 06:58 цагт Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст ирсэн.

Тус ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн. Ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн  ажиллаж, мөрдөн шалгаж байна” гэдгийг албаныхан мэдээллээ.