Малчдыг орлоготой болгох нэрээр сонгуулийн өмнө таван их наядын зээл цутгах хуулиар завсарлага авмаар байна гэв

Малчдыг орлоготой болгох нэрээр сонгуулийн өмнө таван их наядын зээл цутгах хуулиар завсарлага авмаар байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Малчдыг орлоготой болгоно гэхээс илүү сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараах. Үүндээ хүрэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас эхлээд бүх л хуулийг зөрчсөн төсөл. Бүх эрхийг Засгийн газарт өгөх нь. УИХ төсөв батлаад хэрэг байгаа юм уу.  Гоё уриа лоозон тавиад бусад эрх зүй нурж байхыг үл тооно гэдэг чинь социалист арга. Хөдөө аж ахуйн салбар луу таван их наядын зээл цутгана гэдэг чинь тав дахин өртэй болно л гэсэн үг. Ийм учраас Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлага байгаа тул гурав хоногийн завсарлага хүсч байна” гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Гурав хоногийн завсарлага өгөх боломжгүй, хоёр цагийн завсарлага өгч байна” гэв. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

ВИДЕО