"Өнөр бүл хүүхдийн төв" байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

"Өнөр бүл хүүхдийн төв" байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

“Өнөр бүл хүүхдийн төв” байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 16-ны өдөр /2024.04.19/ "Өнөр бүл хүүхдийн төв"-д зочилсон бол өнөөдөр тус байгууллагын ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх " Хүүхдийн төлөө фондын даргын 1974 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг нийслэлийн 58 дугаар цэцэрлэгт нэгтгэсэн нь эрсдэлт бүлэгт орсон хүүхдүүдийг төрийн хайр ивээлд өсгөн торниулдаг өнөөдрийн "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн суурь болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд тус төвд 2000 хүүхэд өсөн торниж мэдлэг боловсрол эзэмшин амьдралын их далайд хөл тавьсан байна. Хайр энхрийлэл хэрэгтэй байгаа бяцхан үрсийг баяр хөөртэй амьдруулахын тулд жилийн дөрвөн улирал, өдөр шөнийн 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж эцэг, эхийг нь орлож эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй та бүхэнд төрийн дээд одон медаль, цол хүртээж байна" гэлээ. 

ШУУД: