Зүүн аймгийн 1 кг ноолуур 175 мянга, говийн аймгийн ноолуур 140 мянган төгрөгийн үнэтэй байна

Зүүн аймгийн 1 кг ноолуур 175 мянга, говийн аймгийн ноолуур 140 мянган төгрөгийн үнэтэй байна

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор ноолуурын үнэ нэг кг нь 140-150 мянган төгрөг хүрэх урьдчилсан тооцоотой байгааг Монголын ноос, ноолуурын холбоо өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Тэгвэл хамгийн сүүлийн байдлаар аймгуудад ноолуурын үнэ ямар байгаа талаар Малчин лавлахаас 109 дугаараас тодрууллаа.

Нэг кг ноолуурын үнэ говийн аймгуудад хамгийн бага буюу 140 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол зүүн аймагт 185 мянган төгрөг хүрсэн байна. Харин өчигдрийн /2024.04.16/ байдлаар

  • Зүүн аймагт 165 мянган төгрөгөөс -175 мянган төгрөг,
  • Баруун аймагт 155 мянган төгрөгөөс-165 мянган төгрөг,
  • Төв аймагт 150 мянган төгрөгөөс-160 мянган төгрөг
  • Говийн аймагт 140 мянган төгрөгөөс-150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.



Өнөөдөр үхэр өдөр

40 минутын өмнө