22 сая ам.долларын алтан гулдмайг хулгайлсан хэрэгт холбогдуулан иргэний нисэхийн зургаан ажилтныг баривчилжээ

22 сая ам.долларын алтан гулдмайг хулгайлсан хэрэгт холбогдуулан иргэний нисэхийн зургаан ажилтныг баривчилжээ

Өнгөрсөн жил Торонтогийн "Пирсон" олон улсын нисэх онгоцны буудлаас олон сая долларын алтан гулдмай болон гадаад валют алдагдсан талаар мэдээлж байв.

Тэгвэл Канадын цагдаа нар тус хэрэгт холбогдуулан иргэний нисэхийн зургаан ажилтныг баривчилсан талаар өчигдөр буюу лхагва гарагт мэдэгджээ. Мөн өөр гурван хүнийг баривчлах тушаал гаргасан ба нийт есөн сэжигтнийг 19 гаруй зүйл ангиар буруутгаж байгаа аж. Хэргийг тодруулбал,  2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 22 сая гаруй Канад долларын үнэ бүхий алтан гулдмай, гадаад валют тээвэрлэж явсан агаарын ачааны чингэлгийг хуурамч бичиг баримт ашиглан хулгайлаад байсан. Тэгвэл өчигдөр алт болон гадаад валютыг Швейцарийн Цюрих хотоос "Эйр Канад" компанийн онгоцоор тээвэрлэн Канадад аваачжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

26 минутын өмнө