Г.Энхтайван: Р.Базраа гэх хүн нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье /ВИДЕО/

Г.Энхтайван: Р.Базраа гэх хүн нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье /ВИДЕО/

“Тээвэр хөгжлийн банк”-тай холбоотой асуудлаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаас тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн дэвээ гараг /2024.04.15/-аас эхлэн олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллээр Тээвэр хөгжлийн банкны ажиллагаа болон хувьцаа эзэмшигч гэх хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Төв банкны зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэхэд яригдаад буй Р.Базраа гэх хүн нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш. Учир нь аливаа банкны хувьцаа эзэмшигч болохын тулд тус банк болон удирдлага, төв банкнаас зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрлийн дагуу бол Р.Базраа нь тус банкны хувьцаа эзэмшигч биш юм. Тээвэр хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагаанд Монголбанк банкны тухай хууль, мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийн дагуу хянаад явж байгаа. Харин тус банкны хувьд мөрдөх ёстой бүхий л зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбоотойгоор тус банкны харилцагчдадаа хандаж бүхий л үйл ажиллагааг Монголбанк хянаж байгаа тул та бүхэн тайван байж болно гэдгийг хэлье” гэлээ.

ВИДЕО: