Сингапурын "LAC" олон улсын франчайз брэндийг Монголд нээхээр болжээ

Сингапурын "LAC" олон улсын франчайз брэндийг Монголд нээхээр болжээ

Сингапур улсын V3 группийн LAC олон улсын франчайз брэндийг Монголд нээхээр болжээ. 

“V3” нь Сингапур улсад байрладаг холдинг компани бөгөөд хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн үйлчилгээ, тансаг зэрэглэлийн брэндүүд, бизнесүүдийг багтаасан Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх групп юм. V3-ийн харьяанд OSIM, LAC, TWG Tea, Bacha Coffee зэрэг, тансаг зэрэглэлийн брэндүүд багтдаг. Одоогийн байдлаар дэлхийн 26 орны 118 хотод 5 мянга гаруй жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдээр дамжуулан дэлхий дахинд тогтмол 3 сая гаруй хэрэглэгчтэй болоод буй. 

Тэгвэл эдгээр брэндүүдийн нэг болох LAC хүнсний нэмэлт бүтээгдэхүүний брэнд Монгол Улсад үнийн нэмэгдэлгүй орж ирэхээр болж, бэлтгэл ажилдаа оржээ.