Залуус үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж буйг эсэргүүцэн ҮХЦ-д гомдол гаргажээ

Залуус үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж буйг эсэргүүцэн ҮХЦ-д гомдол гаргажээ

“Үндсэн хууль”-д заасан эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсний төлөө Монгол улсын иргэн Жанцандорж овогтой Баттуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 зүйл буюу хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэн яллагдагчаар татаад буй. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр “Ардчилсан залуучуудын холбоо”-ны төлөөлөл “Үндсэн хууль”-ийн заалт зөрчигдөж байна гэж үзэн холбогдох төлөөлөл “Үндсэн хуулийн цэц”-д өргөдөл гаргажээ.Мөн “Үндсэн хууль”-ийн 2 бүлгийн 16 зүйлийн 16 дах заалт зөрчигдөж байгаа талаар “Хүний эрхийн комисс”-д өргөдөл гаргаж байр сууриа илэрхийлэн, уриа лоозон барьж зогсчээ.

Монгол улсын иргэнийг “Үндсэн хууль”-д заасан иргэний үндсэн эрх болох итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эрх баригчид Эрүүгийн хуулиар 2020 оны 01 дүгээр сарын 10-нд нэмэлт өөрчлөлтөөр оруулж хязгаарласан гэдэг асуудлыг мөн залуучууд хөнджээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө