"Зудын эрсдлээс үүдэн ДНБ-ий өсөлтийг бууруулж, 3.8 хувь гэж таамаглаж байгаа" гэв

"Зудын эрсдлээс үүдэн ДНБ-ий өсөлтийг бууруулж, 3.8 хувь гэж таамаглаж байгаа" гэв

Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Төв банк 2024 оны эдийн засгийн төсөөллөө бууруулж, энэ оны ДНБ-ий өсөлтийг 3.8 хувь гэж таамаглав.

Монгол банкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн, "Дотоод зээлийн үзүүлэлт энэ жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 27.8 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 32.6 хувь нь хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээл байгаа бол 18.9 хдалдааны салбарт, 13. 7 хувь нь ипотекийн зээл, 7 хувь нь боловсруулах үйлдвэрийн салбарт, 6.3 хувь нь барилгын салбарт, 5 хувь нь уул уурхайн салбарт олгогдсон зээлүүд байна.  Төв банк 2024 оны эдийн засгийн төсөөллөө бууруулж, энэ оны ДНБ-ий өсөлтийг 3.8 хувь гэж таамагласан. Үүнд, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй зудын эрсдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Цаашид ч эдийн засгийн төсөөллөө бууруулж болзошгүй. Эдийн засаг энэ онд 3.8 хувиар өсөхөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлэхээр байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сард хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувь болгосон. 

Мөн малчдын зээлийн эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг гаргасан. Улсын хэмжээнд инфляц 7 хувь байна. Цаашид эдийн засагт ирж болзошгүй инфляцын дарамт өндөр хэвээр байгааг Төрийн байгууллагын цалингийн өсөлт инфляцийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээс гадна хувийн секторын цалинг нэмэгдүүлэх замаар инфляци нэмэгдүүлэх эрсдэл байсан. гэхдээ үзүүлэх нөлөө харьцангуй бага байгаа" гэв.




Өнөөдөр үхэр өдөр

52 минутын өмнө