БНСУ-ын жүжигчин И Жэ Үг болон "Aespa" хамтлагийн Карина нар салсныг агентлагаас нь баталжээ

БНСУ-ын жүжигчин И Жэ Үг болон "Aespa" хамтлагийн Карина нар салсныг агентлагаас нь баталжээ

БНСУ-ын өсөж яваа залуу жүжигчин И Жэ Үг болон "Aespa" охидын хамтлагийн дуучин Карина нарыг үерхэж байгаа талаар тус улсын "Dispatch" агентлаг хоёрдугаар сард мэдээлсэн.

Тэд Миланд бие биенээ анх хараад л дурласан бөгөөд Карина хамтлагийнхаа гишүүдтэй цуг амьдардаг тул ихэнхдээ И Жэ Үгийн гэрт болздог талаар мэдээлж байсан. Гэвч хоёр сар гаруйн дараа  "C-JeS Entertainment" И Жэ Үг болон Карина нар тус тусын ажилдаа анхаарлаа хандуулахын тулд салах шийдвэр гаргасан болохыг баталлаа.