ВИДЕО: "Японд халаасны хулгайчаас болгоомжил" гэх бичлэгт гарсан эрэгтэйг монгол хүн гэж зарим хүмүүс таамаглажээ

ВИДЕО: "Японд халаасны хулгайчаас болгоомжил" гэх бичлэгт гарсан эрэгтэйг монгол хүн гэж зарим хүмүүс таамаглажээ

"Хонг Конгоос ирсэн Тайвань охид" гэх тайлбартай твиттер хаягт "Япон явахдаа ч халаасны хулгайчаас болгоомжлох хэрэгтэй. Бразилын Youtube сувгийн нэгэн алдартан Японд жуулчдын сонирхлыг татдаг "Цүкижи" загасны зах дээр бичлэг хийж байхдаа халаасны хулгайчийн зургийг санамсаргүйгээр авчээ" гэсэн тайлбартай дүрс, бичлэгийг нийтэлжээ. 

Тус бичлэгт, "нэгэн эмэгтэй идэж буй зүйлийнхээ талаар тайлбарлан видео хийх үеэр түүний хажууд явсан настай эмэгтэйн цүнхнээс түүний ард явсан эрэгтэй түрийвчийг нь хулгайлан авч, гартаа барьсан хар өнгийн хувцас бололтой зүйлдээ нууж байгаа нь" бичигдэн үлдсэн байна. 

ВИДЕО:  Хулгай хийж буй дүрс бичлэг

Харин тус мэдээллийн доор хүмүүс "халаасны хулгайчид аль улсын иргэд болох"-ыг тааварлаж, сэтгэгдэл үлдээжээ. Тухайлбал, сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дийлэнх нь "хулгай хийж буй эрэгтэй бол хятад, монгол, япон хүмүүстэй төстэй байна" гэжээ. Мөн хулгай хийж буй эртэй хамт яваа бололтой "эмэгтэйн нүд нь аймшигтай" гэсэн сэтгэгдлийг үлдээсэн байна. Твиттер сүлжээнд одоогоор 650 мянган хүн үзээд буй тус бичлэгийн талаар Японы цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэл гараагүй, тус хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө