О.Цогтгэрэл: АН-ын бүлгээс Үндсэн хуулийн байгууллагад өөрчлөлт оруулах асуудалд оролцохгүй гэдэг шийдвэр гаргасан

О.Цогтгэрэл: АН-ын бүлгээс Үндсэн хуулийн байгууллагад өөрчлөлт оруулах асуудалд оролцохгүй гэдэг шийдвэр гаргасан

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан бөгөөд АН-ын бүлгийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлэв. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Хууль санаачлагчтай ярилцсан. Ардчилсан намаас өмнөх парламентад ажиллаж байсан гишүүд уг төсөл дээр эмзэглэсэн байр суурьтай байгаа. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс Үндсэн хуулийн байгууллагад өөрчлөлт оруулах асуудалд оролцох боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Олонхын бүлэг хэлэлцэн шийдвэрлэх нь тэдний эрх мэдлийн асуудал" гэв. 

ШУУД: