Японы Ерөнхий сайд Хойд солонгосын удирдагчтай "биечлэн уулзах санал"-ын тавьжээ

Японы Ерөнхий сайд Хойд солонгосын удирдагчтай "биечлэн уулзах санал"-ын тавьжээ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай аль болох ойрын үед дээд хэмжээний уулзалт хийж, нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа саяхан илэрхийлсэн гэж Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ.

Энэ талаар Ким Ё Жон мэдэгдэхдээ, хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлыг хэдийнэ шийдсэн гэх Умард Солонгосын байр суурийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ, хэрвээ Япон улс бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Умард Солонгост саад болж, хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулсаар байх аваас Ерөнхий сайд “зөвхөн нэр хүндийн төлөө” санал гаргасан гэсэн шүүмжлэлд өртөх болно гэжээ. Японы Засгийн газар 1970-1980-аад оны үед тус улсын 17 иргэнийг Умард Солонгосын тусгай албаныхан хулгайлсан гэж мэдэгдсээр ирсэн юм. 2002 онд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтын дараа Японы таван иргэнийг эх оронд нь авчирсан боловч үлдсэн 12 нь сураггүй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: NHK




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө