Оросын болсон террорист халдлагын талаар ярихдаа “Яагаад Кремль биш Крокус гэж андуурав уу" гэсэн иргэнийг ОХУ-ын цагдаа нар баривчилжээ

Оросын болсон террорист халдлагын талаар ярихдаа “Яагаад Кремль биш Крокус гэж андуурав уу" гэсэн иргэнийг ОХУ-ын цагдаа нар баривчилжээ

Оросын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 150-д хүрээд байна. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж тус улсын хууль хяналтын байгууллагаас зарим хүмүүсийг баривчилж байгаа аж. 

Тухайлбал. Санкт-Петербург хотын "Пулково" гэх нисэх онгоцны буудалд "Крокус дахь террорист халдлагын талаар ярьсан" Н.Конашенок гэх иргэнийг Фонтанка руу нисэх гэж байхад нь баривчлагджээ. Учир нь тэрбээр террорист халдлагын талаар “Яагаад Кремль биш Крокус гэж андуурав уу" хэмээсэн нь хэд хэдэн хэвлэлд гарсан байна. Иймд түүнийг Оросын эрх баригчид баривчилсан байна. Н.Конашенок цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа уучлалт гуйж, терроризмыг дэмждэггүй гэдгээ мэдэгдэж, түүнийг буруугаар ойлгож байна гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө