В.Путин террорист халдлагын захиалагчдыг нэн даруй олох шаардлагатай гэж мэдэгджээ

В.Путин террорист халдлагын захиалагчдыг нэн даруй олох шаардлагатай гэж мэдэгджээ

Өнгөрсөн баасан гарагийн орой ОХУ-ын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 180 болж, одоогоор 142 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Москвагийн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна. Харин Оросын Ерөнхий прокурорын газраас “Крокус Сити Холл” төвийн хамгаалалтын зохион байгуулалтад ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэрэгтнүүдийг “Исламын радикал үзэлтнүүд” байсныг хүлээн зөвшөөрөөд аллагын захиалагчийг олж чадаагүй ч Украины эрх баригчид оролцсон байхыг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс В.Путин өчигдөр засгийн газрын гишүүдтэйгээ уулзах үеэрээ “Террористууд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа яагаад Украин руу зугтах гэж оролдов, тэднийг тэнд хэн хүлээж байв” гэдгийг нэн даруй олж тогтоох шаардлагатайг гэж мэдэгдээд байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө