Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулс, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.