Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэхүү хурлаар:
- Сонгуульд оролцох эсэх
- Нэр дэвшүүлэх журам
- УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Уг хуралдаан хаалттайгаар үргэлжилж байгаа юм. Улс төрийн намууд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө энэ сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулна. Үүнтэй холбоотойгоор МАН болон Ардчилсан нам Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэх ёстой.