"The MongolZ" Бразилын багт хожигдож, ДАШТ-ээ өндөрлүүллээ

"The MongolZ" Бразилын багт хожигдож, ДАШТ-ээ өндөрлүүллээ

Дани улсын Копенхаген хотноо зохион байгуулагдаж буй цахим спортын CS2 тэмцээнээс Монгол Улсын "The MongolZ" баг хасагдах шатанд шалгарсан анхны Ази баг болоод байсан. CS2-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Ази тивийн төлөөлөл болон оролцож байгаа юм.

Тэгвэл өчигдөр 22:00 цагаас "The MongolZ" Мэйжорыг цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтыг Бразилын "paiN" багийн эсрэг хийлээ. Энэ тоглолтод "The MongolZ" 2-1 (Mirage 13-9, Nuke 10-13, Inferno 19-22) харьцаагаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэхээр боллоо. Тус хоёр баг өмнө нь учраа таарч байгаагүй аж. Шийдвэрлэх сүүлийн map-д 12-10 харьцаагаар хожигдож явсан The MongolZ итгэмээргүй байдлаар хоёр round дараалан авч нэмэлт цаг тоглохоор болсон юм. Гурав дараалсан нэмэлт цаг тоглосны эцэст Бразилчууд хожиж Монголчууд гэртээ харихаар болов.