МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдана

МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдана

Улс төрийн намууд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө энэ сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулна. Үүнтэй холбоотойгоор МАН болон Ардчилсан нам Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэх ёстой.

МАН-ын Бага хурал өнөөдөр 11:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх юм. Энэхүү хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ. 

Мөн АН Үндэсний бодлогын хорооны хурлаараа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Одбаярыг жинхлэх эсэхийг хэлэлцэх аж. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө