Вьетнамын түүхэнд гарсан хамгийн том луйврын эзэнд бүх насаар нь хорих ял оноожээ

Вьетнамын түүхэнд гарсан хамгийн том луйврын эзэнд бүх насаар нь хорих ял оноожээ

Вьетнамын прокурорууд тус улсын түүхэнд гарсан хамгийн томоохон санхүүгийн гэмт хэргийг зохион байгуулагч Чыонг Ми Ланд цаазын ял төлөвлөснөө танилцууллаа. Үл хөдлөх хөрөнгийн "Van Thinh Phat" компанийн эзэн Чыонг улсад 20 тэрбум долларын хохирол учруулсан нь Вьетнамын ДНБ-ний таван хувьтай тэнцэж байгаа аж.

Гэсэн хэдий ч "Чыонг өөрийн гэм бурууг хүлээгээгүй. Хэргийн үр дагавар нь ноцтой бөгөөд нөхөгдөшгүй учраас Чыонгийг хатуу шийтгэн нийгмээс зайлуулах ёстой" хэмээн прокурорын мэдэгдэлд өгүүлжээ.

Дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл шүүх хурал нь үргэлжлэх уг хэрэг өөр 85 хариуцагчтай. Мөрдөн байцаалтаар Чыонг өөрийн итгэмжит төлөөлөгчдийн хяналтад байсан Сайгоны арилжааны банкнаас мөнгө гаргуулж, хуурамч компаниудад зээл олгон хуурамч үнэт цаас гаргаж байжээ.

Эх сурвалж: Vietnam Plus