Эхнэр Л.Аззаяагийнхаа нэр дээр бүртгэлтэй "Ард түмний хүч" намын даргаар Л.Гүндалай бүртгүүлжээ

Эхнэр Л.Аззаяагийнхаа нэр дээр бүртгэлтэй "Ард түмний хүч" намын даргаар Л.Гүндалай бүртгүүлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийг угтсан улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцжээ.

  • Ард түмний хүч намаас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд намын даргаар Л.Гүндалайг бүртгэжээ. 
  • Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.
  • Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын зарим зүйл, заалт болон хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тухайлбал, Бүртгэлийн албанаас буцаадаг байсан зохицуулалтыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас буцаахаар, намын нэр баталгаажуулах хугацаа, тамга, тэмдгийн хяналт, дугаартай холбоотой бүрдүүлэх баримт бичгийн хавсралтыг өөрчлөн батлажээ.