Шойгу Хар тэнгис дэхь цэргийн бие бүрэлдэхүүнийхээ сургуулилтыг эрчимжүүлэх тушаал өгчээ

Шойгу Хар тэнгис дэхь цэргийн бие бүрэлдэхүүнийхээ сургуулилтыг эрчимжүүлэх тушаал өгчээ

Украйны нисгэгчгүй онгоцыг сөнөөх зорилгоор Хар тэнгисийн флотод галын хүч нэмэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тушаажээ. Тодруулбал, өчигдөр өмнөд цэргийн тойргуудын үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ Хар тэнгисийн флотын байлдааны хөлөг онгоцнуудад дайсны нисгэгчгүй онгоцонд цохилт өгөх нэмэлт галын хүч суурилуулах тушаал өгсөн байна.

Мөн Хар тэнгисийн флотын бие бүрэлдэхүүнд нисгэгчгүй моторт завь ашиглан агаарын довтолгоог няцаах бэлтгэлийг өдөр шөнөгүй явуулах тушаал өгчээ.

Эх сурвалж: TASS