Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч говийн бүс нутгаар нэмэх градус, бусад нутгаар 0 хэм болно

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч говийн бүс нутгаар нэмэх градус, бусад нутгаар 0 хэм болно

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байх аж.

Харин маргааш буюу энэ сарын 07-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 09-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 10-нд  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10-15 градус, өдөртөө +3-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.