Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6...-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө