Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -12...-17 градус, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө