“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч, ахлах дэслэгч М.Билгүүн нь ХБНГУ, АНУ-д сурсан офицер гэв

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч, ахлах дэслэгч М.Билгүүн нь ХБНГУ, АНУ-д сурсан офицер гэв

“Central” телевизийн бүтээл, албан ёсны эрхтэй "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн анхны дугаар өнгөрсөн бямба гарагт цацагдаж, үзэгчдийг байлдан дагуулаад байна. 

Тус нэвтрүүлэгт 10 оролцогч оролцож байгаагаас М.Билгүүн олны анхаарлыг татаад буй. Тэгвэл тус оролцогчийн тухай дэлгэрэнгүй танилцуулгыг Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг хаяг"-т байршуулжээ. Тус хаягт бичсэнээр М.Билгүүн нь цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I, II байрыг эзэлж яваа алба хаагч аж. 

Мөн өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртсэн, 2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тэр бүртээ амжилт үзүүлж яваа офицер юм байна. Тэрээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, саяхан АНУ-д суралцаад ирсэн герман, англи хэлтэй, Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг, шүхэрчин дайчны зэрэгцээ энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчид нь үнэлдэг байна.