СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг УОК-оос анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг УОК-оос анхаарууллаа

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд малчид, тээвэрчдэд УИК-оос дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
  • Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд  тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.



Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө